Жалханз хутагт 15 жил Энэтхэгт ном үзнэ (original) (raw)
Жалханз хутагтын хойд дүр Завхан аймгийн Дөрвөлжин сумаас тодроод байгаа билээ. Энэ талаар тодруулж, Төгс буянт жавхлант хийдийн тэргүүн С.Баяндоржтой ярилцлаа.
-Жалханз хутагтын хойд дүрээр монгол хүү тодорч, ирэх сард сэнти й д нь залах ё **слол удахгүй болох гэж байна. Энэ хүүг ямар шалгуураар шалгаруулсан бэ?**-2004 онд Дээрхийн гэгээнтэн Далай багш, IX богд халх Жавзундамба багш нараас Жалханз хутагтын хойд дүрийг тодруулж өгнө үү гэсэн бичгийг манай хийдээс илгээсэн юм. Түүний хариуд 2005 онд 13 настай тахиа жилтэй, 14 настай бич жилтэй эрэгтэй хүүхдүүдийн нэрсийг тодорхой бичиж явуул гэсэн. Ингээд манай хийд ярилцаад, Монгол даяар ийм жил устай хүүхдүүдийн нэрсийг цуглуулахад маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардлагатай байсан учир эхний ээлжинд Завхан аймгаас нэрсийг нь явуулахаар болсон. Эхний ээлжинд Завхан аймгаас бич, тахиа жилтэй 1375 хүүхдийн нэрийг цуглуулж явуулсан. Ингэхдээ хэрвээ Завхан аймгаас явуулсан хүүхдүүдийн нэрс дунд хойд дүр нь байхгүй бол байгаа зүг чиг, шинж тэмдгийг нь тодорхой болгоод хариу илгээхийг хүссэн. Гэтэл 2006 онд хариу нь ирэхдээ Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буурал багийн Чулуунбаатарын Эрдэнэчулуун хүүг тодруулсан байсан. Энэ дагуу миний бие, тус дацангийн гэсгүй Б.Дашдорж ламтай хамт очиж гэрээс нь хийддээ залж ирсэн. Одоо Жалханз хутагт маань өмнөд Энэтхэгийн Балдан Брайвүн хийдийн Гоман дацанд ном үзэж байгаа. Ирэх сарын 21-нд сэнтийд нь залах ёслолын хурал Өмнөд Энэтхэгийн Балдан Брайвүн хийдэд болно.
-Энэ хүү маань Жалханз хутагтын хэд **дүгээр дүр вэ?**-Жалханз хутагтын наймдугаар дүрээр Завхан аймгийн Нөмрөг сумын Дамдинбазар гуай тодорч байсан. Тэрбээр төр, шашны нэрт зүтгэлтэн хүн байсан. 1874 онд мэндлээд, 1877 онд Дээрхийн гэгээнтэн Жалханз хутагтын хойд дүрээр тодруулж, одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын Равданчойнхорлин хийдэд хутагтын сэнтийд залсан байна. Улмаар эрдэм номд боловсорч, наймдугаар богдын шадар хамбаар ажиллаж байсан. Шашин номынхоо зэрэгцээ тэрбээр төрийн ажлыг ч хийж байсан. Ерөнхий сайдын албыг хашиж байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. 1923 онд таалал төгссөнөөс хойш түүний хойд дүрийг тодруулаагүй байсан бөгөөд ардчилал бий болж, шашин ном сэргэсний ачаар өнөөдөр IX дүрийг нь ийнхүү тодруулаад байна.
**-Жалханз хутагт маань цаашид Монголдоо ирэх үү, эсвэл Энэтхэгт байх уу?**-Далай багш Жалханз хутагтыг Өмнөд Энэтхэгт 15 жилээс доошгүй хугацаагаар ном үзэх ёстой гэсэн. Энэ шийдвэрийн дагуу номоо үзэж байгаа. Үүний дараа Монголдоо ирнэ.
**-Төгс буянт жавхлант хийд анх удаа хутагт тодруулж байна уу?**-Манай Завхан аймаг эрт дээр үеэсээ олон хутагт хувилгаадтай байсан. Хамгийн сүүлчийн хувилгаан маань Завхан аймгийн Шилүүстэй сумын Цэрэндондов буюу Анидаа гэж олон түмэндээ хайр ивээлээ хайрласан алдартай хувилгаан хүн байсан. 1996 онд таалал төгссөн. Түүнээс хойш Эрдэнэчулуун хүү буюу Данзэнчойжийванчүг тодорлоо. Жалханз хутагтын хойд дүрээр Эрдэнэчулуун хүүг тодруулах ажлыг манай хийд зохион байгууллаа.
-Жалханз хутагтын хойд дүрийг тодруулахад нэлээд хэдэн байгууллага оролцсон гэсэн. Үнэн **үү?**-Жалханз хутагтын хойд дүрийг зөвхөн манай хийдээс тодруулах ажлыг зохион байгуулсан. Өөр ямар нэгэн албан байгууллага оролцоогүй.
**-Сэнтийд нь залах ёслолд монголчууд оролцож болох уу?**-Болно. Сэнтийд нь залах хурал ирэх сарын 21 буюу билгийн тооллоор хаврын дунд сарын шинийн 15-нд болно. Явах хүмүүс Завхан аймгийн Төгс буянт жавхлант хийдэд хандах хэрэгтэй. Хүний тоонд хязгаар тавихгүй. Сүсэгтэн олон манай хийдэд хандаад, энэ ёслолд оролцох нь нээлттэй. Энэтхэгийн Элчин сайдаас визээ аваад явах юм. Энэ сарын 21-нд Цогчин, Гоман дацангийн хурал болно, 24-нд Самло хамцэнд хурал хуруулна.
**-Жалханз хутагт маань айлын хэд дэх хүүхэд вэ?**-Хоёр эгч, нэг ахтай айлын отгон хүү. Аав ээж нь энэ ёслолд оролцоно.
-Анх өөрийгөө Жалханз хутагтын хойд дүрээр тодорсноо с о нсоод **гайхаж байсан уу?**-Өөрөө бол маш дуртай, харин аав, ээж нь маш их гайхсан байдалтай байсан. Манай хийдэд 14 хоноод, миний бие 2006 оны 12 дугаар сард өмнөд Энэтхэг рүү хүргэж өгсөн. Ингээд Далай багш, Богд багш нарт мөргүүлээд, Далай багшийн шийдвэрээр өмнөд Энэтхэгийн Балдан Брайвүн хийдэд суулгаж, Ёндонжамц ламыг ёнзонгоор нь томилсон. Жалханз хутагт маань 2010 онд ирж, виз сунгаж явах ёстой байгаа. Сая явахдаа дөрвөн жилийн хугацаатай визтэй явсан юм.
Г.Мандуул