Sodnomdarjaa Jargalsaikhan - Academia.edu (original) (raw)

Uploads

Papers by Sodnomdarjaa Jargalsaikhan

Research paper thumbnail of АШГИЙН ТӨЛӨӨ БУС ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА ҮНДЭСНИЙ БОЛОН ЗАРИМ ОРНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Боловсрол мэдлэг эзэмших, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх... more Боловсрол мэдлэг эзэмших, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх боломжоор хангагдах зэрэг иргэдийн үндсэн эрхээ эдлэхэд зайлшгүй шаардлагатай суурь үйлчилгээг тэгш хүргэх нөхцөлийг бүрдүүлэх нь аль ч төрийн үүрэг билээ. Харин энэхүү үүргийг иргэдийн өөрсдийн оролцоо, хяналттайгаар хэрэгжүүлэх нь хамгийн үр өгөөжтэй байх тул улс орнууд нийтэд тустай үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих бодлогыг хөгжүүлж иржээ. Түүхээс үзвэл, 1600-аад оны үеэс эхлэн нийгмийн эмзэг хэсгийг дэмжих ашгийн бус зорилготой, сайн дурын үйл ажиллагааг Америкийн Нэгдсэн Улс (АНУ) болон Европын улс орнуудад төрийн бодлогоор дэмжин зохицуулж ирсэн байна.
Ашгийн бус салбар нь нийгэмд хэрэгцээтэй байгаа үйл ажиллагааг нийтийн сайн сайхны төлөө хэрэгжүүлдгээрээ чухал ач холбог- долтой юм. Нийтэд зориулсан үйлчилгээг төр дангаараа бүрэн хүргэх нөөц хязгаарлагдмал нөхцөлд иргэдийн санаачилгыг дэмжсэнээр нийгмийн эмзэг асуудлыг амжилттай шийдвэрлэх боломж нэмэгддэг. Нөгөө талаас, ашгийн бус салбар хөгжсөнөөр энэрэнгүй сэтгэлийн үүднээс нийгмийн эмзэг хэсэгт туслах, дэмжих санаачилга, хөдөлгөөн илүү зохион байгуулалттай бөгөөд чиглэсэн зорилгодоо нийцтэй, үр өгөөжтэй болж хүмүүнлэг нийгмийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулдаг.
Монгол Улсын хувьд төрийн хяналттай социалист дэглэмээс иргэний ардчилсан нийгэмд шилжих чиг баримжааг 1990 оноос баримтлан, хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийн орчныг бүрдүүлэхийг эрхэмлэн зорьж, улс төр, эдийн засаг, нийгмийн өргөн хүрээтэй өөрчлөн байгуулалтыг эхлүүлсэн билээ. БНМАУ- ын Ардын Их Хурлаас 1992 онд баталсан Үндсэн хуульд "иргэн"-ний эрх, эрх чөлөөг төв болгон шинээр томьёолж, иргэнд хүрэх төрийн үйлчилгээ, иргэний эрхээ эдлэх, хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцөл, баталгааг бүрдүүлэх үүргийг төрд хүлээлгэсэн. Тэрчлэн, Үндсэн хуулиараа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон манай улсын хувьд ч нийтэд тустай чиг үүргийг хэрэгжүүлэх иргэдийн оролцоо, санаачилгыг дэмжсэн хуулийн зохицуулалт шинээр бий болж байна. Харин ашгийн бус, нийтэд тустай үйл ажиллагааг дэмжсэн заалт зарим хуульд тусаж батлагдсан хэдий ч цогц шинжтэй эрх зүйн оновчтой зохицуулалт болж хараахан чадаагүй байна.
Судалгааны багийн зүгээс өмнө нь хийгдсэн ашгийн бус салбарт хамаарах судалгаануудыг тоймлон мета-анализ хийж, мөн энэ салбарт ажиллаж байгаа Хөдөө аж ахуйн их сургууль, Чойжин ламын сүм музей зэрэг байгууллагуудыг кейс болгон авч үзэв. Үр дүнд нь судалгааны үндсэн асуудлаа тодорхойлж, социологийн (анкет) судалгаагаар ашгийн бус салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн хандлагыг тодорхойллоо. Үүний үндсэн дээр
манай орны ашгийн бус салбарын эрх зүйн орчныг бусад улс орны жишиг туршлагатай харьцуулан судалж, цаашид боловсронгуй болгох чиглэл, практик алхмыг тодруулах зорилт тавин ажиллав. Судалгааны үр дүнд ашгийн бус салбарын өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт өгч, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар Зөвлөмж боловсруулан энэхүү тайланд багтааж, бодлого тодорхойлогчдод хүргүүлэхээр зорьж ажиллалаа.