ая - Викитоль (original) (raw)
[ajă, aj]
ᠡᠠ᠊ᠢᠠ
(ай-а)
I нэр.
- Хөгжмийн айзамт эгшиг аялгуу
- Дуу, уянгалаг яруу
II нэр.
- Юмны байдал төлөв, чиг хандал
- Юмны арга эв, зүй зохис
- Дур зорго
- Нийц
===Ойролцоо үг===Byshan dur bol chi
ая зохиох - хөгжмийн аялгуу зохиох
ая нийлүүлэх - дуу хөгжмийн хөг нийлүүлэх
дууны ая - дууны аялгуу эгшиг
ая аялах - дуулах
ая барих - дуулахын хүндэтгэл
ая нийлэх - хоолой нийлэх
ая дуу хорш - аялгуу дуу
газрын ая - газрын байдал
цагийн ая - тухайн үеийн байдал
ая засах - эв засах, тал засах
ая таарах - арга эв олдох
аяар нь байлгах - дураар нь байлгах, зоргоор нь байлгах
аянд нь орхих - зоргонд нь орхих, дураар нь орхих
ая зөнд нь - байдал дуранд нь
ая муутай - зүй зохис нийцгүй
ая зан - а.ааш байдал; б.ажил үйл, сонин сайхан юм
ая нэр. ~ тал засах (дур) ~ар нь байлгах
- ая айзам - айзам аялгуу
- ая дараа - ээлж дараа
- ая өнгө - аялгуу өнгө
- ая эгшиг - эгшиг аялгуу
- ая аялгуу - дуу аялгуу
- ая дан - а.хөг аялгуу; б.үгээ зөөж ядан уянгалан ярих аялгуу
- ая түрлэг - дуу хуур
- ая дүй - эв дүй
- ая зан - уламжилж хэвшсэн заншил төрх
- ая зүй - эв зүй
- ая тав - тохь тух
- ая тал - хүний байр байдал, хандлага
гарын ая даах - хүнд бэрхийг давах, тэсвэрлэх чадвартай байх
ая/дуу барих - _(хүндэт.) хурим найранд дуу дуулах_~Хуриман дээр зочид уртын дуугаар ая барьж, хундага тулгав.
ая даах - _чадалтай, боломжтой_~“Төл мал хөрвөжиж гүйцээгүй, нүүдэл суудлын аяыг одоохондоо даахгүй. Тийм болохоор чи ойрдоо юу хийе гэж бодож байна даа?” хэмээн Өлзий асуув (Зян Рун, Чонон сүлд).
аяыг нь олж ялгаад, гуяыг нь сэмхэн чимхэх - _учир ухааныг нь олж, зорьсон бодсоноо үйлдэх_~За тэгээд тэвчээр л их шалгана даа. Аяыг нь олж ялгаад, гуяыг нь сэмхэн чимхэх хэрэгтэй.
Айл нутгийн
Ая зан ондоо
Амьд хүний
Ая олддоггүй
Араатан амьтны үс зөөлөн
Ая муутын авир зөөлөн
Хүлэг муутай хүнд газар хол
Ая муутай хүнд нөхөр хол
Аяыг нь олж ялгаад
Гуяыг нь сэмхэн чимхэх
Тайлбар: учир ухааныг нь олж, зорьсон бодсоноо үйлдэх