зээр - Викитоль (original) (raw)

[ʣe:r]

ᠵ‍ᠠ‍ᠭᠡ᠊ᠷ᠎ᠠ

(жэгэр-э)

Галиглах зарчим

амьт.

  1. Тал, хээр нутагт сүрэглэн амь­дардаг, салаа туурт, сүүгээр бойжигч амьтан

хар сүүлт зээр амьт. - Монголын говь талын аараг толгодоор идээшилдэг, сүүл нь тод бараан, шаргал зүстэй, ооно нь дотогшоо махир үзүүртэй шовх хар эвэртэй,

цагаан зээр амьт. - Монгол орны тал хээрийн бүс нутагт амьдардаг, зээрийн төрлийн зүйл, ооно нь цалгай эвэртэй, шаргачин нь эвэргүй, цайвар шаргал зүстэй

зээрэн бут урга. - сороолын намын өвс; хээр хөдөө ургана; цогц гучин сантиметр, усны эхэн хавьд ногоон найлзуур ба жижиг хармаг үр гаргана

зээрэн дэл урга. - багалуурын нэгэн төрөл ургамал

зээрэн төлөг урга. - өндөр нь тавиас жаран, бамбай хэлбэртэй цагаан цэцэг, олон наст ургамал, ногоон бахад нь үхэр идэж дуртай

зээрийн толгой урга. - бүдүүн үндэстэй, шулуун иштэй, цагаан ягаан цэцэг нь ишнийхээ оройд бүрэлддэг, олон наст өвслөг ургамал

зээрийн унд урга. - сайр урсгал шаварт бутлан ургана, өндөр нь гучин сантиметр орчим ишний бүдүүн гурван миллиметр хүртэл түрүү ярмын адил үндэс нь услаг нэгэн зүйл ургамал

зээрэн шилбэ урга. - иш шулуун, мөчир олон, цэцэгийн өнгө нь ягаавтар цагаан, нэг зүйл олон наст ургамал, тэмээ идэх дуртай

Үг хувилгах зарчим

зээр амьт.. зээрийн, зээрт, зээрээс, зээрээр, о.тоо зээрүүд

ᠵ‍ᠠ‍ᠭᠡ᠊ᠷ᠎ᠠ ᠶᠢ‍᠊ᠨ
ᠵ‍ᠠ‍ᠭᠡ᠊ᠷ᠎ᠠ ᠳ᠋ᠣ
ᠵ‍ᠠ‍ᠭᠡ᠊ᠷ᠎ᠠ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠵ‍ᠠ‍ᠭᠡ᠊ᠷ᠎ᠠ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠵ‍ᠠ‍ᠭᠡ᠊ᠷ᠎ᠠ ᠪᠡ᠊ᠷ
ᠵ‍ᠠ‍ᠭᠡ᠊ᠷ᠎ᠠ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠵ‍ᠠ‍ᠭᠡ᠊ᠷ᠎ᠠ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠵ‍ᠠ‍ᠭᠡ᠊ᠷ᠎ᠠ ᠪᠡ᠊‍᠊ᠨ
ᠵ‍ᠠ‍ᠭᠡ᠊ᠷ᠎ᠠ ᠨᠣ᠊ᠬᠥᠣ᠊᠊ᠨ

/~ийн /~д /~ийг /~ээс /~ээр /~тэй /~рүү /~ээ /~үүд

Зэллэсэн унага нь

Зээр гөрөөс шиг олон

Ногтолсон унага нь

Ногтруу шувуу шиг олон

Зээ гэвэл нагац гэх

Зээр гэвэл ооно гэх

Зээр гэхлээр гур гэж

Зээрд гэхлээр хээр гэх

Чинх чинх гэсэн хүн үгэндээ хүрэхгүй

Зээр зээр гэсэн морь өдөртөө хүрэхгүй

Ооно эвэрдэм

Зээр сүүлдэм

Тайлбар: а.морь малын хурдан нь; б.хүний шаламгай хурдан хөдөлгөөн