уруул - Викитоль (original) (raw)

[uru:l]

ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ᠊ᠯ

(уругул)

Галиглах зарчим

нэр.биезүй.

  1. Хүн, амьтны амны ирмэг хэсэг

уруулаа хазах - а.уруулаа шүдээрээ хазлах, б.шилж. хорсох, занах

уруул хагарах - уруул хуурайшсанаас хагарч зовиурлах

уруул жимийх - хоёр уруулыг хооронд нь нийлүүлэх

уруул омголтох - уруул хатаж хуурайших

уруулаа унжуулах - гомдсон царай гаргах

уруулаа хазлах - бага зэрэг сандрах, юу хэлэхээ мэдэхгүй байх

уруулаа цорвойлгох - а.уруулаа цоровгор болгох; б.шилж. эрхлэх

уруулын будаг - уруул өнгөлөх будаг

уруулын эгшиг хэл шинж. - өгүүлэхэд уруул оролцох эгшиг

уруулын гийгүүлэгч хэл шинж. - өгүүлэхэд уруул оролцох гийгүүлэгч

уруул шүдний гийгүүлэгч хэл шинж. - уруул шүдтэй хамжин хэлэгдэх гийгүүлэгч

Үг хувилгах зарчим

у|руул нэр. уруулд, уруулаас

ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ᠊ᠯ ᠤ‍᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ᠊ᠯ ᠳ᠋ᠣ
ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ᠊ᠯ ᠊ᠢ
ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ᠊ᠯ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ᠊ᠯ ᠢᠶᠡᠷ
ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ᠊ᠯ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ᠊ᠯ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ᠊ᠯ ᠢᠶᠡ‍ᠨ᠋‍

/~ын /~д /~ыг /~аас /~аар /~тай /~руу /~аа

дээд уруулдаа хүргэмгүй, дэргэдэх хүндээ амсууламгүй - маш их амттай, туйлын амттай

уруул амыг нь мялаах - _идүүлж уулгаж тал засах, хээл хахууль түлхэх_~Тэр бээжин үгийг чинь сонсоод л ирсэн ш дээ, бурхан тэнгэр бас балин тахилаар баясана гэдгээр, тэдгээр эрх тушаалтай хүмүүсийг эрж, уруул амыг нь мялаахгүй бол бүтэх гэж үү (Т.Бөх, Арвадын сар).

уруул дордойх - _хэрэлдэх_~Уруул дордойвч, элэг дордойхгүй.

уруулаа дэвсэх - _гуйж гувших_~Урд нь гарч уруулаа дэвсэх...

уруулаа хазах - _хорсох, занах_~Дэжид гуай доод уруулаа хазан дуугүй сууж байснаа нулимс нь хөөрөн урсав (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

уруулаа цорвойлгох - _эрхлэх_~Нэмэх гэж зузаан уруулаа цорвойлгосон хар хүн байлаа (С.Дашдооров, Айлын хүүхэн Алигэрмаа).

↑ дээд уруулдаа хүргэмгүй, дэргэдэх хүндээ амсууламгүй

Ам хэл худалч алаг түүх үнэнч

Уруул ам худалч урдах түүх үнэнч

Удам дагадаг юм уу

Уруул дагадаг юм уу

Ураг байвал сүрэгт

Уруул байвал ухаанд

Уруул дордойвч

Элэг дордойхгүй

Уруул нь улаан

Шил нь хар

Уруул сэтэрвэл шүд жингэнэнэ

Уруул шүд шиг унаган холбоо

Уруул хөдөлбөл учир гарна

Ухаан алдвал хүчир гарна

Усны үзүүр хурцгүй байтлаа уулыг сэтлэх эрдэмтэй

Уруул үзүүргүй байтлаа зүрх хатгах өргөстэй

Уур түргэн

Уруул хурдан

Уруул хөдөлж учир хэлэлцэнэ

Ухаан сийлж зөвийг олно

Тайлбар: үг хэлээр, ухаанаар учир зүйгээ ололцож байх хэрэгтэй

Уруулаараа утгуур хийж

Хэлээрээ хэмжүүр хийх

Тайлбар: идэхээс өөр чадах зүйлгүй