Нүүр хуудас (original) (raw)

Ши Жиньпин Брунейн султан Хассаналтай хэлэлцээ хийлээШи Жиньпин Брунейн султан Хассаналтай хэлэлцээ хийлээБНХАУ-ын дарга Ши Жиньпин 2-р сарын 6-нд Бээжингийн Ардын Их Хурлын Ордонд Хятадад төрийн айлчлал хийж буй Брунейн султан Хассанал Болкиахтай хэлэлцээ хийлээ. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Бруней хоёр улс дипломат харилцаа тогтоосон 30 жилийн хугацаанд улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, хөгжлийн стратегиа уялдуулан, олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, баялаг үр дүнд хүрч, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт сайн хамтран ажиллаж, хоёр тал том жижиг гүрэн эрх тэгш харилцаж, харилцан ашигтай хамтран ажилласан үлгэр жишээ болж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Хятад Брунейн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар байгуулж, энэ нь цаг эриний хөгжлийн урсгалыг даган хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж, хоёр орны харилцааны цоо шинэ хуудсыг нээсэн байна. Цаашид хоёр улс харилцан ашигтай хамтын ажиллагаа, стратегийн зохицуулалтаа гүнзгийрүүлж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, итгэлцлээ бэхжүүлэх замаар далай алсалсан сайн хөрш,06-Feb-2025

EXPLORE MORE

CHOOSE YOUR LANGUAGE

DOWNLOAD OUR APP

By continuing to browse our site you agree to our use of cookies, revised Privacy Policy and Terms of Use. You can change your cookie settings through your browser.