ТАНИЛЦУУЛГА – Архангай аймгийн Өгийннуур сумын ЗДТГ (original) (raw)

Архангай аймгийн Өгийнуур сум нь 1952 онд Батцэнгэл, Өлзийт, Хотонт, Лүн сумдаас 8 баг, 751 өрх ардын аж ахуйтан 2311 хүн нэгдэж 62000 орчим малтай БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1952 оны 66-р зарлигаар байгуулагдсан. Орхон, Өгий, Дойт, Тоглох, Зэгстэй гэсэн 5 багтай.

Газар зүйн байршил:

Архангай аймгийн зүйн өмнөд хэсэгт:

Архангай аймгийн Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт, Булган аймгийн Могод, Гурванбулаг зэрэг сумуудтай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог:

Далайн түвшнээс дээш 1300-1665 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хангай нурууны захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужид багтдаг. Газар хөдлөлтийн эрчим 6-9 балл.

Сумын нутаг дэвсгэр нь дов, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл:

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

Газар нутаг:

Нийт газар нутгийн хэмжээ 168648 га.

Зориулалт Хэмжээ /га/ Нийт талбайд эзлэх хувь
Хөдөө аж ахуйн газар 164637.4 97.6
Ойн сан бүхий газар
Усан сан бүхий газар 3568 2.1
Тусгай хэрэгцээний газар 1 0.001
Тосгон, суурины газар 101.1 0.06
Дэд бүтцийн газар 340.5 1.1