Б.Нацагдорж. Найралт төвийн эхэн үеийн Халх дахь Торгууд хошуу // 满蒙档案与蒙古史研究三校样. 2014, pp.85-136 (original) (raw)

Найралт төвийн эхэн үеийн Халх дахь торгууд хошуу (1728—1731 он)

1691 онд Халх Чин улсад дагаар орсноор хуучин Батмөнх даян хааны үеийн зургаан түмэн монголоор суурь болгосон зүүн монголын ихэнх нь Манж Чин улсын бүрэлдхүүнд багтан орж, Чин улс нь баруун хойт этгээддээ ойрад-монголын Зүүнгар улстай шууд хил залгах болсон билээ. Галдан бошигт хааныг ялж Халхыг эрхшээлдээ оруулж авсан Энх-Амгалан хаан Зүүнгарыг мөн өөрийн эзэмшилд оруулахаар чармайж олон талын бодлого явуулж, тэр нь тухайн үеийн Зүүнгарын эзэн Цэвээнравдан зоригт хунтайжийн бодлоготой мөргөлдөж дайн байлдаанд хүргэж байсан болно. Энэхүү Зүүнгар-Чин улсын харилцаанд хошуудын Очирт цэцэн хаан болон зүүнгарын Галдан бошигт хааны үед Чин улсад эзлэгдсэн, дагаар орсон ойрадууд ямар үүрэгтэй оролцож байсан талаар шинэхэн судалгааны ажлууд гарсан буй. a Үүнд, тэдгээр Чин улсад дагаар орсон ойрадууд нь голдуу Зүүнгарын улс болон хошуудын ард иргэд байсан бөгөөд тухайн үед нэгэнтээ Ижил мөрний газар нүүдэллэн очиж хаант улс байгуулаад байсан торгууд нараас хожим Эзнэй голд нэг хошуу болон суусан хэсэг торгууд нар бас байсан юм. Харин бидний мэдэж байгаагаар, Эзнэйд суусан торгууд нараас гадна Найралт төвийн эхэн үед Халхад a О.Оюунжаргал. Манж Чин улсаас монголчуудыг захирсан бодлого. Улаанбаатар, 2009; зохиолыг лавлалт болгому.

Цонгоол Б.Нацагдорж. Халхын анхдугаар Жавзандамба хутагтын намтарт холбогдох хоёр азарын тухай. // Historical and Philological Studies of China’s Western Regions (2019 No.l)Vol. 11, pp.29-51

Халхын анхдугаар Жавзандамба хутагтын намтарт холбогдох хоёр азарын тухай., 2019

Two Indian Acaryas of Öndör Gegen Zanabazar, the First Jebzundamba Khutugtu of Khalkha Mongolia In this paper author analyzed the evidences about two Indians from the legendary biography of the first Jebzundamba Khutugtu and suggested that two Indians mentioned in the remnant historical sources were the historical prototypes of those two Indian ācāryas of Öndör Gegen Zanabazar, the first Jebzundamba Khutugtu of Khalkha Mongolia. Failed Mongolian mission to Russia, headed by Indian Pandita Lama, was explained by later biographers of Jebzundamba Khutugtu, as travel to Buddhist mythical holy land of Shambala. Then, another Indian man named Panda (most probably another Pandita) was sent from Mongolia to Tobolsk, where the senior Pandita stayed after his conversion into Christianity. On his way back, Panda was arrested and put in jail in Irkutsk. If somehow this man managed to come back to Mongolia, to Jebzundamba Khutugtu, he can be easily identified as famous Stone-fingered Acarya, who lost his finger during the above mentioned journey to Shambala. All these stories about Indian Acaryas in the service of the first Jebzundamba Khutugtu clearly show us that 17th century’s Khalkha Mongolia was not just a landlocked remote place and its leaders had wide network connections with the rest of the world.

Чимээд Улаанбарс. Цахар найман хошууны байгуулагдсан үйл явц ба Дайчин гүрний хаан лугаа харилцан холбогдсон байдал // Түүхийн судлал. Tomus XLVII, Fasc.6. 2018, pp.106-140

Чимээд Улаанбарс. Цахар найман хошууны байгуулагдсан үйл явц ба Дайчин гүрний хаан лугаа харилцан холбогдсон байдал. // Түүхийн судлал. Tomus XLVII, Fasc.6., 2018

Тус өгүүлэлд юуны өмнө “Дайчин гүрний дотоод судар бичгийн хүрээний манж данс”-ыг ашиглан, Тэнгэрийн сэцэний сүүлчийн үед Манж улсын хан Хунтайжаас цахар найман хошууг зохион байгуулсан явцыг тодорхойлохоор дамжиж, найман хошууны цахар ба гадаад засгийн монгол хошуудын хоорондох ялгааг өгүүлж, дараа нь “Дайчин гүрний дотоод нарийн бичгийн яамны монгол данс эвхмэлийн эмхтгэл”-д тэмдэглэсэн Хунтайжаас найман хошууны цахарын зайсан дарга нарт өгсөн үе залгамжлах жуух бичгийг задлахаар дамжин, найман хошууны цахар болон Дайчин гүрний хааны хоорондох харьцааг шинжиж, үүнд суурилан найман хошууны цахарын Дайчин гүрний төр засгийн тогтолцоон дахь байр суурь жич Дайчин гүрний үе залгамжлах түшмэлийн дүрмийн хөгжлийн явцыг шүүн үзэхээр зорилт болгов. Дайчин гүрний үед Манж, Монгол оронд “дайн байвал цахар байна, цахар үгүй бол солон байна”, эсхүл “захгүй бол дээл болохгүй, цахаргүй бол дайн болохгүй” гэх зэрэг яриа дэлгэрч байжээ. Энэ нь тухайн үеийн найман хошууны цахарын оршиж байсан орчин ахуй ба түүний Дайчин гүрний төр засгийн тогтолцоон дахь байр суурийг харуулж буй. Тэгвэл, Дайчин гүрэн юунд дайн болох бүр найман хошууны цахарыг дайны талбарт илгээдэг юм бэ? Адилхан монголчууд байтлаа юунд гадаад засгийн монголыг илгээсэн нь харьцангуй цөөн байсан бэ? Үүний цаана Дайчин гүрэн ба найман хошууны цахарын хооронд ямаршуу харьцаа агуулагдаж байсан бэ? Найман хошууны цахар Дайчин гүрний цэрэг дайны явдалд онц идэвхийлэн оролцдогийн цаанах найман хошууны цахарууд болон Дайчин гүрний хоорондох мөн чанарын харьцааг тодлох нь бид хойшид Дайчин гүрний ноёрхлын системийг ойлгоход их тус болохын дагуу, Дайчин гүрний үеийн монголчуудын засаг төр дэх байр суурийг танихад мөн нэмэр болох нь дамжиггүй юм. Урьдын судалсан байдлыг тоочвол, Дарьжав гуай “Дайчин гүрний эхний үеийн цахарын хошуу байгуулах асуудлыг шинжлэх нь”, “Дайчин гүрний эхний үеийн цахарын хошуу байгуулах асуудлыг дахин шинжлэх нь”, “Дайчин гүрний үеийн найман хошууны цахарын тухай хянах нь” зэрэг өгүүлэлдээ, Манж улс-Дайчин гүрний эхний үеийн цахарын тухай зарим асуудлыг нарийн судалснаас судлаачид засгийн хошууны цахар ба найман хошууны цахарын хоорондох ялгааг нэн тодорхой ойлгох болж, тэрбээр Дайчин гүрний үе дэх цахарын судалгааны хөгжилтийг ахиулсан байна. Дурдууштай нь, Дарьжав гуай “Дайчин гүрний үеийн найман хошууны цахарын тухай хянах нь” гэх өгүүлэлдээ, найман хошууны цахарын ирэл гарлыг нарийн шинжилж, найман хошууны цахар болон засгийн хошууны цахарын хоорондох ялгааг бодтой илрүүлэн, найман хошууны цахарын судалгааны бат суурийг тавьсан юм. Миний энэ өгүүлэл Дарьжав гуайн судалгааны суурин дээр, юуны өмнө, Хунтайж цахарын найман хошууг байгуулсан явцыг шинжихээр дамжин, найман хошууны цахар нь хэрхэн найман хошуу лугаа ялгаатай болсон ба юунд засгийн хошуу байгуулаагүй шалтгааныг тодорхойлж, дараа нь, Хунтайж ба Эеэр засагч хаанаас найман хошууны цахарын зайсан дарга нарт өгсөн үе залгамжлах жуух бичгийг нарийн задлахаар дамжин, найман хошууны цахар болон Дайчин гүрний хааны хоорондох харьцаа жич иймэрхүү харьцаа барилдсан түүхэн ахуйг өгүүлж, үүний суурин дээр найман хошууны цахарын Дайчин гүрний төр засгийн тогтолцоон дахь байр суурь жич энэхүү байр суурийн үүслийг хайж үзэх санаатай байна.

Курас Л. В., Цыбенов Б. Д. Восьмой Халха-Джебцзун-Дамба-хутухта и Пандито Хамбо-лама Даши-Доржо Итигэлов (1911–1915 гг.) // Oriental Studies. 2024. Т. 17. № 1. С. 56–63.

Oriental Studies. 2024. Т. 17. № 1. С. 56–63., 2024

Abstract. Introduction. In 2024, Mongolia shall celebrate the 155th birthday of the Eighth Bogdo Gegeen — the political figure who founded modern Mongolian statehood in the early twentieth century. This charismatic leader was the one who took both secular and religious power over the new Mongolia. The article introduces into scientific circulation a variety of documents from the State Archive of Buryatia that show the actual attitudes of Imperial Russia’s Buddhists — articulated by the Twelfth Pandito Khambo-Lama — to the restoration of Mongolian statehood, and their reverence to the inspirer of the Mongolian Revolution. The examined official correspondence between Khambo Lama of ethnic Buryatia D.-D. Itigelov and Governor-General of Transbaikalia A. I. Kiyashko reveal a number of issues pertaining to the interaction between the spiritual leaders of Mongolia and Russia, show the actual attitude of Russia’s officials toward the Mongol statehood’s restoration, this very attitude to become, in fact, a political guarantee for the very existence of that statehood. Goals. The study attempts an insight into the official 1911–1913 correspondence between Pandito Khambo-Lama and Russian/ Mongolian regional officials. To facilitate this, the paper shall analyze the correspondence between Pandito Khambo-Lama and Governor-General of Transbaikalia (December 1911 – February 1912); examine the former’s correspondence with Russian and Mongolian authorities (December 1912 – January 1913); investigate his letters discussing a dispatch of a special delegation comprising Buryat clerics and officials to Urga (April–May 1913). Conclusions. The study attests to Buryat Buddhists in the face of Pandito Khambo-Lama of Eastern Siberia D.-D. Itigelov sincerely welcomed the newly established Mongolian Government headed by the Eighth Bogdo Gegeen. The official correspondence between the spiritual leader of R ussian Buddhists and regional, Mongolian authorities shows both Imperial Russia’s cautious policy in the Mongolian question, and the bureaucratic slowness. Buryat Buddhists led by Pandito Khambo-Lama D.-D. Itigelov succeeded in arranging a special delegation to Urga to congratulate the Eighth Bogdo Gegeen and Mongolian people upon the declared independence of theirs.

Н.ЭРДЭНЭ-ОЧИР. ДУНДАД ЗУУНЫ НҮҮДЭЛЧДИЙН ЗЭР ЗЭВСЭГ // Талын морьтон дайчдын өв соёл: VII-XIV зууны Монголын хадны оршуулгын шилмэл хэрэглэгдэхүүн. Каталоги. УБ., 2014. Тал 95-108.

Дундад зууны Евразийн улс гүрнүүд нүүдэлчдийн ер бусын хүчин, бидний өвөг дээдсийн ялагдашгүй армийн өмнө өвдөг сөхөрч, дэлхий газрын зураг өөрчлөгдөн байсан түүхтэй хэн ч маргахгүй билээ. Нүүдэлчдийн армийн өмнө олон үндэстэн сөрөн зогссон бөгөөд тэдгээрийн дунд сайн зэвсэглэсэн, цэрэг дайны ихээхэн туршлага бүхий ард түмнүүд ч байсан юм. Гэвч нүүдэлчдийн дарагдашгүй хуй салхи тэднийг арчаад өнгөрсөн бөгөөд түүний замд тааралдсан бүхий ард түмнийг нэгэн тугийн дор наминчлан ороход хүргэсэн байдаг. Энэ бол Евразийн өргөн уудам нутгийг анх удаа байлдан дагуулсан явдал биш бөгөөд бүр монголчуудын эртний өвөг дээдэс Хүннүгийн үеэс улбаатай. Ийнхүү дэлхийг донсолгосон нүүдэлчдийн ер бусын хүчин юунд оршин байв? Энэ бол Монгол нутагт ээлж дараалан оршин тогтнож байсан эртний нүүдэлчин улс, гүрнүүдийн улс төр, цэрэг зэвсгийн уламжлал, хөгжил, хувьслын үр дүн бөгөөд үе үеийн манлайлагчдын удирдан зохион байгуулах авъяаслаг чадвар, хатуу чанд удирдлага, цэрэг армийн зэвсэглэл, нүүдэлчдийн тэсвэр хатуужил, байлдах арга, ухаанд оршин байв.