Экологийн сүлжээ ба коридор нутгуудаар дамжуулан холбоос нутгуудыг хадгалах тухай удирдамж (original) (raw)
Экологийн сүлжээ ба коридор нутгуудаар дамжуулан холбоос нутгуудыг хадгалах тухай удирдамж
Энэхүү "Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) шилдэг туршлагын удирдамж" нь IUCN-ийн ТХГН-уудын Олон улсын комисс (WCPA)-оос ТХГН-уудын байгаль хамгаалагчдад зориулан гаргасан олон улсын эх сурвалж бүхий чухал баримт бичиг юм. Практик үйл ажиллагааг сайжруулахын төлөө мэргэшсэн мэргэжилтнүүдийн хамтран боловсруулсан энэхүү удирдамжид IUCN-ийн бүхий л оролцогч талуудаас ирүүлсэн санал, зөвлөмжүүдийг тусгасан болно. Тус гарын авлагыг ТХГН-ийн үйл ажиллагааг сайжруулах, бодит байдал дээр тулгарч байгаа тулгамдаж буй маш олон асуудлуудыг шийдвэрлэх, үр дүнтэй шийдлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор бүтээв. Мөн түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагууд (ТББ), ТХГН-ийн хамгаалалтын захиргаад, нөхөрлөлүүд, нутгийн иргэд, хувийн хэвшлийнхэн болон түншүүдэд зорилго, зорилтуудаа үр дүнтэй биелүүлэх, нэн чухал нь Биологийн олон янз байдлын конвенцид тусгагдсан ТХГН-ийн талаарх заалтуудыг хэрэгжүүлэхэд туслах болно. Бүрэн хэмжээний гарын авлагыг дараах хаягаас авна уу: www.iucn.org/pa\_guidelines Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: www.cbd.int/protected/tools/ Эх дэлхийгээ хамгаалах чадавхийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсвэл дараах хаягаар хандана уу: www.protectedplanet.net/ IUCN-ийн тодорхойлолтууд болон ангиллын тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах (2008) ТХГН-ийн менежментийн ангилал тогтоох удирдамж-с болон www.iucn.org/pa\_categories хаягаас татаж авах боломжтой. Засаглалын хэлбэрүүдийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг Боррини-Фэерабэнд., (2013). ТХГН-ийн Засаглал: түүний үйл ажиллагааны тухай ойлголт, хэрэгжилт гэсэн бүтээл болон дараах хаягаар татаж авах боломжтой: https://portals.iucn.org/library/node/29138 Энэхүү номонд тодорхой газарзүйн байршил бүхий байгууллага, мэдээллүүдийг оноож, танилцуулсан нь IUCN болон бусад байгууллагууд, холбогдох улс орнуудын хууль эрх зүй, газар, нутаг, засаг захиргаа тэдгээрийн хил хязгаартай холбоотой байр суурийг ямар нэг байдлаар илэрхийлээгүй болно. Энэхүү бүтээлд илэрхийлсэн үзэл санаа нь IUCN болон бусад хамтрагч байгууллагуудын үзэл бодлыг тусгаагүй болно. IUCN нь голлох санхүүжилтийг хамтрагч байгууллагуудаасаа хүлээн авахдаа таатай байна. Үүнд: Финлянд улсын Гадаад хэргийн яам, Франц улсын Засгийн газар болон Хөгжлийн агентлаг (AFD), БНСУ-ын Байгаль орчны яам, Норвеги улсын Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (Норад), Шведь улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (Сида), Швейцар улсын Хөгжлийн Агентлаг (SDC) болон АНУ-ын Төрийн Департамент. Тус бүтээлд IUCN-ийн тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхойлолт, менежментийн ангилал, засаглалын хэлбэрүүд зэрэг дурдагдсан болно. Энэхүү бүтээлийг Томоохон Ландшафтыг Хамгаалах Төвийн Олон улсын холболтын хөтөлбөрийг дэмжиж Леонардо Ди Каприо сан (одоо Даян Дэлхийн Зэрлэг Амьтдыг Хамгаалах чиглэлээр ажилладаг), Нью-Йоркийн олон нийтийн итгэлцэл, Олон Улсын Амьтдыг Хамгаалах Сангийн санхүүжилтээр хэвлүүлсэн болно. Түүнчлэн Гордон, Бетти Мур сангаас Айчи дахь зорилтот ажлын хэсгийн ард Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн IUCN Дэлхийн Комиссыг ивээн тэтгэж, Йеллоустоун Байгалийн Цогцолборт Юконд Байгаль Хамгаалах Санаачилгад олгох буцалтгүй тусламжаас тус тус энэхүү ажилд дэмжлэг үзүүлж ажилласан. Мөн Томоохон ландшафтыг Хамгаалах төв болон Йеллоустоун Байгалийн Цогцолборт газрын хамт олон Юконыг Хамгаалах Санаачилгад нэмэлтээр дэмжлэг үзүүлсэн байна. IUCN болон бусад оролцогч байгууллагууд энэхүү баримт бичгийн анхны хувилбар болох англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэхэд гарсан алдаа, дутагдлын төлөө хариуцлага хүлээхгүй. Хэрэв зөрүү гарсан тохиолдолд анхны хувилбарыг үзнэ үү. Анхны хэвлэлийн нэр: Guidelines for conserving connectivity through ecological networks and corridors (2020). Нийтэлсэн: IUCN.