АМЕРИК ДАХЬ УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААНЫГ ХЭН АНХ ХӨГЖҮҮЛСЭН БЭ (original) (raw)
АМЕРИК ДАХЬ УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААНЫГ ХЭН АНХ ХӨГЖҮҮЛСЭН БЭ
2019, Улс төрийн шинжлэх ухаан
АНУ-д улс төрийн шинжлэх ухаан бүрэлдэх үйл явц-нарийн төвөгтэй, урт хугацааны туршид үргэлжилсэн, зөрчилт шинж чанартай байсан билээ. Улс төрийг шинжлэх ухааны мэдлэг, мэдлэгийн хүрээ болохын хувьд харилцан адилгүй ухан ойлгож байсан боловч Америкийн нийгмийн амьдралын бүхий л хүрээнд үүрэг, ач холбогдлыг нь хүлээн зөвшөөрч байсан тэр хүмүүс улс төрийн шинжлэх ухааны хөгжилд үлэмжхэн нөлөө үзүүлсэн нь эргэлзээгүй. Нийгмийн шинжлэх ухааны тухайн салбарт гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн Америкийн улс төр судлаачид дотроос Чарльз Мэрриам, Харолд Лассуэлл, Ханс Моргэнтау нарыг онцгойлон дурдах байна. Чухам эдгээр хүмүүс Чикаго их сургууль түшиглэн Америк дахь улс төрийн шинжлэх ухаанд прагматизм, улс төрийн реализмын дэг сургуулийн бий болгож нэвтрүүлсэн юм. Үүгээр ч зогсохгүй АНУ-ын дотоод, гадаад улс төрийн бодлогыг судлахад цоо шинэ судалгааны аргууд нэвтрүүлсэн байдаг. Тэдний төсөөллөөр дамжуулан Америкийн олон нийт АНУ-ын төр, нийгмийн байгууллыг төсөөлөх болсон байна. Нэр цолгорсон дээрх эрдэмтэд дотроос энэ тэргүүн Америк дахь улс төрийн шинжлэх ухааныг цүглэгч төдийгүй бихевиорист урсгалыг хөгжүүлэгч гэж тооцогддог Чарльз Мэрриам (1874-1953 он)-ыг нэр дурдах хэрэгтэй болно. Америк дахь улс төрийн шинжлэх ухааны мэдлэгийг практиктай, тэр дундаа нийгмийн бодит амьдралтай бат нотоор холбож өгсөнд түүний тэргүүн гавьяа оршино. Улс төрийн практик үйл ажиллагааны чанарын цоо шинэ шинж чанарыг илэрхийлэхийн тулд өөрийн ажил, үйлдээ чигч шударга, хариуцлагтай хандахын зэрэгцээ Америкийн олон нийтийг улс төрийн удирдлагад өргөн хүрээгээр татан оролцуулах улс төрчдийн хандлагыг «улс төрийн сайн жишиг» гэх тусгай нэр томьѐогоор илэрхийлсэн байх юм. Хоѐрдугаарт, улс төрийн судалгаанд шинжилгээний шинэ, тэр дундаа тоон аргуудыг эрчимтэйгээр нэвтрүүлсэнд оршино. Түүний зүтгэлийг үр дүнгүй байсан гэж үзэж болохгүй билээ. 30-аад оны эхэн гэхэд нэр цолгорсон ихэнх улс төр судлаачид судалгааны тоон аргыг чухалчилах болсон байдаг. Судалгаанд тоон аргууд нэвтрүүлэхийн чухлыг сануулахын ялдар урьд өмнө хэрэглэгдэж байсан уламжлалт арга, ялангуяа, түүхэн-харьцуулалтын болон хууль цаазын аргыг үгүйсгээгүй байдаг. Нарийн хэмжиж, баталгаажуулах бололцоогүй улс төрийн асуудлыг танин мэдэхэд уламжлалт арга чухал болохыг онцолсон байна. Үүнээс үүдэн Мэрриам нэг аргын ач холбогдлыг нөгөө аргаар орлуулах замаар судалгаа явуулах бус, харин практик зорилтоо хамгийн өргөн боломжтойгоор шийдвэрлэх, тайлбарлах бололцоо бий болгосон улс төрийн судалгааны арга сонгох нь бидний гол зорилт юм гэжээ. Эцэст нь буюу гуравдугаарт, Мэрриам Америк дахь ардчиллыг хүний төрөлх мүс чанарт бүрэн дүүрэн нийцэх улс төрийн засаглалын хэлбэр гэдэгт бүрнээ итгэж байв. Түүний үзсэнээр, Америк дахь ардчилал нь хүний бүтээлч боломжийг бүрэн дүүрэн нээн илрүүлэхийн зэрэгцээ эцсийн эцэст улс төрийн цоо шинэ харилцаа бий болгоход чиглэгдэх ѐстой болж байна. Ч. Мэрриамыг залгамжлагч бөгөөд шавь нь бусад улс төр судлаачидтай харьцуулахад улс төрийн шинжлэх ухааны хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан томоохон мэргэжилтэн Харолд Лассуэлл (1902-1979 он) билээ. Америк дахь улс төрийн шинжлэх ухаанд оруулсан Лассуэллын бүтээлийн хувь нэмэр нь улс төрийн судалгааны арга зүйн асуудалд үлэмжхэн анхаарал хандуулсан байдаг. Дээрх асуудлыг авч үзэхдээ Фрейдын хандлагыг ашиглаж, улс төрийн сэтгэцийн задлан шинжилгээний онолын үндсийг томьѐолсон байдаг. «Улс төрийн судалгаанд сэтгэцийн задлан