"ЗАРЛИГААР ТОГТООСОН ГАДААД МОНГОЛ, ХОТОН АЙМГИЙН ВАН ГҮНГҮҮДИЙН ИЛТГЭЛ ШАСТИР"-ЫН ГАРЧИГ (original) (raw)
Related papers
Энэхүү өгүүллийг зохиогч БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хотын Хорчин зүүн гарын дунд хошууны Шибахуа балгасны Баянтариа гацаанд 2015-2017 онд хийсэн хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан туурвилаа. Тус өгүүлэлд ӨМӨЗО-ны зүүн хэсэгт орших тариалангийн аж ахуй эрхлэх, хятад соёлын нөлөө нэлээдгүй хүртсэн хорчин монголчуудын ураг төрлийн тогтолцоо хийгээд төрөл садны дуудлагын өөрчлөлтийн тухай өгүүлэх болно. Удам угсаа, ураг төрлийн тогтолцоо нь тодорхойлоход маш хэцүү тул маш сонирхолтой судалгааны объект юм. Материалыг хамгийн албан ёсны тайлбараар системчлэх нь илүү алс холын ирээдүйн асуудал юм. Зохиогч энэ удаад судлаачдын дүгнэсэн ураг төрлийн тогтолцооны утга учир, чадамжийн тухай гурван талт дүгнэлт (1. Харьяалах ай; 2. Эрх ашиг, үүрэг хариуцлага; 3. Үйл ажиллагаа)-ийн харьяалах ай (нэрийдэл болон хуваарилалтын аргыг бүрэлдүүлж, хүмүүсийн орчин тойрноо биечлэн ойлгох болон ойлгоход ойлгогдохууны загвар болдог)- н асуудлыг хорчин монголчуудын жишээн дээр шинжлэхийг оролдов. Тус өгүүллийг уншигч хэн бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс XX зууны эхэн хагасын Өвөр монголын цахрын ураг төрлийн тогтолцооны схем зургийг өнөөгийн хорчины ураг төрлийн тогтолцооны схемтэй зэрэгцүүлэн оруулав.
Чингис хааны ертөнц ба Монгол судлал, 2022
Агуу их Чингис хаан тухайн цаг үеийн онцгой гоц («феномен») алдар гавьяатай, суу гайхамшигтай, чин зоригтой Тэнгэрлэг язгуурт их хүмүн даруй мөн юм. Тийм учраас, Чингисийн үзэл (Чингисизм), Чингис хааны удмынхан «алтан ургынхан» буюу «төре» хэмээн хүндэтгэдэг асар хүчтэй улс-төрийн бат бөх жанжин шугам болон нэр-хүнд бүхүй тогтвортой үзэл-суртал төлөвшин удаан хугацаанд дэлхий дахины болон Евразийн түүхнээ, ялангуяа монгол, түрэг угсаатны XIII-XIV зууны үеийн төрт улсуудын түүхэнд гайхалтай ул мөрөө үлдээсэн уламжлалт түүхэн товчоо байдаг билээ. Эдүгээ, Чингис хааны тухай эрдэм шинжилгээний баталгаа нотолгоотой, дорвитой судалгааны бүтээл тун ч ховор болай.
МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БОГД ХААНЫ ТУХАЙ НОРВЕГИЙН АЯЛАГЧ ОСКАР МАМЕНЫ ТЭМДЭГЛЭЛД ӨГҮҮЛСЭН НЬ
Богд хааны ордон музейд болсон эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн эмхэтгэл, 2023
1911 оны намар, өвлийн энэ цаг үед Монголд улс төрийн томоохон үйл явдал ид өрнөж, Монгол хоёр зуу гаруй жилийн дараа Манж Чингийн эрхшээлээс гарч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулж, Бурханы шашны Богд Жавзандамба хутагтаа Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөх төрийн ёслол болж, тэрхүү гайхамшигт үйл явдлыг нүдээр үзэж, монголчуудын хувьд баярын нулимс дуслуулан угтсан түүхэн эргэлтийн гэрч нь болох хувь зохиол Оскар Маменд ногдсон байна.
МОНГОЛЫН УУГАН ТОГТМОЛ ХЭВЛЭЛИЙГ ҮҮСГЭХЭД Ж.ЦЭВЭЭНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР
МУБИС-ийн НХУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор /Ph.D/, дэд профессор Хураангуй Жамсрангийн Цэвээн нь монголд үндэсний сэтгүүл зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Ууган тогтмол хэвлэл "Шинэ толь хэмээх бичиг" сониныг үүсгэн байгуулахад оюун санаа, хүч чадлаа бүрэн зориулахдаа тухайн үеийн Оросын эзэнт гүрний Бүрэн эрхэт төлөөлөгч И.Я.Коростовецийн дэмжлэг, туслалцааг бүрэн ашиглаж, санаагаа гүйцэлдүүлсэн болох нь сүүлийн үеийн баримтуудаас тодорхой харагдаж байна. Манай судлаачид Ж.Цэвээнийг үндэсний сэтгүүл зүйн үүслийг тавьсан, анхдагч гэдгийг тал бүрээс нь тодруулан гаргасан хэдий боловч тухайн үеийн нөхцөл байдал, Оросын нөлөө, Бүрэн эрхэт төлөөлөгч И.Я.Коростовецийн үүрэг оролцоо, дэмжлэг ямар байсныг төдийлөн анхаарч судлалгүй өдийг хүрсэн байна. Бид энэ удаа Ж.Цэвээн ямар үүрэгтэй оролцож, сониноо яаж гаргасан, И.Я.Коростовецийн үүрэг ямар байсныг тодорхой болгохын тул зарим баримт, мэдээллийг нягтлан, харьцуулан үзсэн болно. Түлхүүр үг: Ж.Цэвээн, И.Я.Коростовец, "Шинэ толь хэмээх бичиг" сонин, үндэсний сэтгүүл зүй, ууган тогтмол хэвлэл Монголчуудад зориулан хэвлэл гаргах санаачилга хаанаас эхтэй вэ?
МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШНЫ ТЭРГҮҮН БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТЫН ИНСТИТУЦ БА БАТ-ОРШИЛ ӨРГӨХ ЁСЛОЛ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “НҮҮДЭЛЧДИЙН НИЙСЛЭЛ” эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл, 2023
"Жавзандамба хутагтад бат оршил өргөж, Халхын хэмжээгээр хийдэг наадам" хэмээдэг байсан тухай Н.Магсаржавын "Долоон хошуу наадам" номын өмнөтгөл, тайлбар сэлтийг бичсэн Ч.Хасдорж бээр бичсэн байна. (Магсаржав 2010: 325) Мөн түүнчлэн архивын баримт бичигт: Халхын дөрвөн аймаг, Эрдэнэ шанзодбын газруудаас хоорондоо наадмын тухай Бадруулт төрийн 13, 14 дүгээр онд харилцсан бичигт "Манай язгуурын багш ламыг анх хутагт болгон өргөмжилсөн тэр цагаас нааш үргэлжлэн хүндэтгэж, үүрд тахихын тулд Халхын дөрвөн аймаг бүгдээр үг санаа нийлж, наадам бэлэглэсээр ирсэн нь он удах тутам халхчуудын журамлан явах хууль болов" (Магсаржав 2010: 325) хэмээсэн байна. Энэ бол 1639 онд Монголын бурханы шашны тэргүүн Анхдугаар Богд Жавзандамба хутагтыг ширээнд өргөмжилсөн үеэс Бат-Оршил өргөх ёслол наадам эхлэлтэй болохыг нотлон илэрхийлж байгаа баримт болно. Энэ бол өнөөгийн Өвөрхангай аймгийн Бүрд суман дахь Ширээ цагаан нуурын хөвөөнд Анхдугаар Богд Жавзандамба хутагтыг Халх Монголын бурханы шашны тэргүүний ширээнд өргөмжлөн, бат оршил өргөж, Шар бүсийн ордон байгуулсан нь өнөөгийн нийслэлийн эхлэл байсаныг хэлж байна. Энэхүү 1639 оны Богдын Бат-Оршил өргөх ёслолоос хойш хэд хэдэн удаа Халхын долоо хошууны ноёд чуулж, түүнд Өндөр гэгээн оролцож байсаныг эх сурвалжид тэмдэглэсэн байна. Цаг үеийн нөхцөл байдлын улмаас Монголын ноёдыг эвлэрүүлэх оролдлого Өндөр гэгээний зүгээс гаргаж байсан нь нэн тодорхой ажээ. Нөгөө талаас Халхын долоон хошууны наадам урьдаас уламжлагдан ирснийг Анхдугаар Богд Жавзандамба хутагтад Бат-Оршил өргөх үеэс улам боловсронгуй болжээ хэмээн үзэж болохоор байна. Тиймээс эл үеэс Богдын даншиг наадам буюу Богдод Бат-Оршил өргөх ёслол хэмээн албан ёсоор нэрлэгджээ.
"ХОРЛОЛЫН ҮНДЭС НЬ ХҮРЭЭНИЙ ХУТАГТ БОЛОН ЦӨӨН ТООНЫ МОНГОЛ ВАН ГҮН НАР"
The 10 th International Symposium “Mongolia and Japan in the Framework of Eurasia”co -hosted by the Institute of International Culture, Showa Women’s University Japan and the Department of Asian Studies of the National University Mongolia, 26 th - 27 th August, 2017, 2018
RECOVERY OF 1912 RUSSO-MONGOLIAN TREATY DATA IN TOYO BUNKO, JAPAN Prof. Batsaikhan Ookhnoi (Mongolia) The separation in 1911 of the Mongols from the Manchu Qing state and the proclamation of the restoration of their independence opened a new era in Mongolian history. It was the day when Mongolia restored her statehood and proclaimed formally to the world at large her independence and sovereignty. Thus and as a result of mutual compromises, a treaty of friendship was concluded in Niislel Khuree on 21 October 1912 (3 November 1912 in the Gregorian calendar) between Ivan Korostovets, the Plenipotentiary representative of the Russian Empire and Sain noyon Namnansuren, Prime Minister of the Bogdo khaan Government of Mongolia and its five ministers. Thus, the relations between the newly founded Mongolian state and Russia were defined. I will introduce some archival facts and records from that time, related to the this important treaty of Mongolia and Russia from the Japanese historical sources in Toyobunko. Several records must be important for studying historical positions of Japan, Russia and China concern on Mongolia. “ХОРЛОЛЫН ҮНДЭС НЬ ХҮРЭЭНИЙ ХУТАГТ БОЛОН ЦӨӨН ТООНЫ МОНГОЛ ВАН ГҮН НАР” Тоёобункод буй эх сурвалжид Орос Монголын 1912 оны гэрээний тухайд өгүүлсэнийг тоймлон хүргэх нь Профессор, Sc.D, Оохной Батсайхан Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи Олон Улсын харилцааны хүрээлэн 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Манж Чин гүрний эрхшээлээс гарч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн тунхагласан нь монголчуудын түүхэнд шинэ эрин үеийг нээсэн билээ. 1911 оны Монголын үндэсний хувьсгалын дараа 1912 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Оросын эзэнт гүрэн дөнгөж тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Монгол улстай найрамдлын гэрээ Нийслэл Хүрээнд байгуулсан юм. Эл гэрээ байгуулсан нь хэдэн зуун жил завсарласаны дараа Монгол Улс гэсэн нэр томьёо хэрэглэж буй анхны олон улсын эрх зүйн акт байсан билээ. Тэгвэл эдгээр түүхэн үйл явдлуудын талаар тухайн үеийн Хятад, Японы нийгмийн сэтгэл зүй ямар байсан хийгээд тэр үеийн хятад, орос, япон хэвлэлүүдэд хэрхэн шүүмжлэн бичиж байсан талаар Япон Улсын Тоёо бунко хэмээх дорнодахины сан хөмрөгт буй эх сурвалжид түшиглэн өгүүлэх болно.
Н.ХИШИГТ: МОНГОЛЫН АРД ТҮМЭН: БҮГДИЙГ ФРОНТОД, БҮХНИЙГ ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ
Хүн төрөлхтөнд гамшиг зовлон учруулсан дэлхийн хоѐрдугаар дайныг өдөөсөн фашизм, милитаризмыг хамтын хүчээр ялан дийлж, бүх нийтийн энх тайвныг тогтоох тэмцэлд хувь нэмрээ оруулсан улс орнуудын тоонд Монгол улс зүй ѐсоор багтана. 1941 оны 6 дугаар сарын 22-нд Герман улс ЗХУ-д халдан довтолсноор зөвлөлтийн ард түмний Эх орны дайн эхэлсэн өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хороо хамтран хуралдаж, "...монголын ард түмний сэтгэл бүрнээ Зөвлөлт улсын талд буйг ЗХУ-ын ард түмэн ба бүх дэлхийн хөдөлмөрчин ард түмний өмнө батлан илэрхийлж, ... Харилцан туслалцах Протокол гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн, фашистын өдүүлсэн байлдааныг СССР улсаас бут цохин ялж дийлэх явдалд тусламжийг үзүүлэх" 1 тогтоолыг гаргажээ. Маргааш өдрийн оройн 6 цагт Сүхбаатарын өргөн чөлөөнд болсон Улаанбаатар хотын хөдөлмөрчид, тус улсад суугаа зөвлөлтийн харъяат нарын цуглаанд БНМАУ-ын ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан ард түмэндээ хандан үг хэлж, цуглаанд оролцогчид "…Тус улсын хөдөлмөрчин ард түмэн бүх тэргүүний хүн төрөлхтний дур сэтгэлийн нэгэн адил агуу их Зөвлөлт улсын талд оршиж, ...өөрийн аугаа их хань нөхөд дайсныг ялан дийлэх явдалд тусламжийг үзүүлэхэд бэлхэн байна. Манай Монгол улс Зөвлөлт улсын ялан дийлэх явдал ямар ч эргэлзээгүй хэмээн үзэх" 2-ийг илэрхийлсэн уриалга гаргажээ. Чингэж, БНМАУ, монголын ард түмэн ЗХУ-ын талд бат зогсох байр сууриа илэрхийлсэнийг Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, ерөнхий сайд Х.Чойбалсан нарын гарын үсэг бүхий цахилгаан утсаар 1941 оны 6 сарын 23-нд ЗСБНХУ-ын Засгийн газарт мэдэгджээ. Тэртээх жилүүдийн түүхийг мөшгин үзвээс, монголчууд өмөг түшиг хэмээн үздэг ЗХУ-д дайн эхэлснийг өөрт учирсан аюул, зовлон мэт үзэж, аль бүхнээрээ Улаан армид туслахыг эрмэлзсэнийг харж болно. Дайн эхэлснээс хойш гуравхан хоногийн дараа "Залуучуудын үнэн" сонинд "Бид Зөвлөлт Холбоот Улсыг хамгаална" өгүүлэл нийтлэгдэж, Улаан цэрэгт морь, мал бэлэглэхийг хүссэн иргэд улс орны удирдлага, зөвлөлтийн Элчин төлөөлөгчийн газарт хандаж, бүр өөрийн биеэр очиж байжээ. Энэ тухай жишээ дурдваас: 6 сарын 27-нд ард Дугарын Авид маршал Х.Чойбалсантай ирж уулзан, шар үхэр бэлэглэхийг хүсчээ. Маршалаас бэлгийг шууд авч чадахгүйг учирлан хэлж, авсны нэгэн адил бодож, энэхүү сайн үйлийг дэлгэрүүлнэ гэсэн нь баримтад үлджээ 3. Мөн ЗСБНХУ-ын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын ажиллаж байсан Ц.Ж. Дамдинжапов: "...1941 оны намар Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар хижээл насны нэгэн эр ирж, хоѐр сайн морио Улаан армид бэлэглэх, өөрөө сайн дураар фронтод явж, хүний үнэргүй махчдыг бут ниргэхэд биеэр оролцохыг хүсч байгаагаа хэлж, элчин төлөөлөгч Ивановтай уулзуулахыг хүссэн. Түүнийг Иванов хүлээн авч Зөвлөлт улс, ард түмний өмнөөс халуун талархал илэрхийлсэн, тийм жишээ маш олон байсан" 4 хэмээн дурссан байдаг. Улаан армид тусалж, дайны хүнд хүчрийг бага боловч хагаслах хүсэл эрмэлзэл монгол хүн бүрийг эзэмдэх болсон үед 1941 оны 9 сарын 6-ны өдөр хуралдсан БНМАУ-ын Ардын СнЗ-ийн 46 дугаар хурлаас "...тус улсын ардууд ба ажилчин, албан хаагчдаас германы фашизм лугаа тэмцэх газар баатарлагаар байлдаж буй Улаан цэргийн байлдагч нарт зориулан ирүүлсэн бэлгүүдийг хүлээн авах, хүргүүлэх ажлыг явуулах Засгийн газрын комисс"-ыг байгуулж, даргад БНМАУ-ын Гадаад яамны орлогч сайд Э.Намсрайг томилжээ 5. Тус комисс нь ард олноос Бэлэглэлийн комисс хэмээх нэрийг тэр даруй олж, иргэдийн бэлэглэсэн эд зүйлийг хүлээн авах, худалдан борлуулах, орлогыг тусламжийн фондод оруулах ажлыг өрнүүлснээр 1941 оны 9,12 дугаар сард 132000 төгрөгийг БНМАУ-д суусан Зөвлөлтийн Элчин Төлөөлөгчийн газарт шилжүүлж 6 , 11 сард Монголын ард түмний бэлгийн анхны цувааг сард илгээж чаджээ.
МОНГОЛ УЛСЫГ ГАДААДАД ТАНИУЛАХ НЬ: АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
2021
Б.Баярцэнгэл Улаанбаатар хот 2021 он Зураг 5. Монгол хэл дээрх судалгааны англи хэл дээрх ХМХ-ийн мэдээллийн агуулгын хүртээмж, ил тод байдлын үнэлгээ Зураг 6. Монгол хэл дээрх судалгааны англи хэл дээрх ХМХ-үүдээс ямар төрлийн мэдээлэл түлхүү авч байгааг харуулсан байдал Зураг 7. Монгол хэл дээрх судалгааны англи хэл дээрх ХМХ-ийн хүртээмж хангалттай эсэхийг үнэлсэн байдал Зураг 8. Монгол хэл дээрх судалгааны Монгол улсыг гадаадад сурталчлах гадаад бодлогын зорилгыг хэрэгжүүлэхэд англи хэл дээрх ХМХ-ийн үйл ажиллагааны ач холбогдлыг нэрлэсэн байдлаар Зураг 9. Монгол хэл дээрх судалгааны англи хэл дээрх ХМХ-ийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай эсэхийг харуулсан судалгаа Зураг 10. Англи хэл дээрх судалгаанд оролцогчдыг улсаар нь харуулсан байдал Зураг 11. Англи хэл дээрх судалгаанд оролцогчдын байршлаар авч үзвэл Зураг 12. Англи хэл дээрх судалгаанд оролцогчдын Монгол оронд ирж байсан эсэх Зураг 13. Англи хэл дээрх судалгаанд оролцогчдыг Монголын тухай анхны мэдээлэл авсан эх сурвалжийг харуулсан байдал Зураг 14. Гадаадын иргэдийн Монголын талаарх төсөөлөл, хэвшмэл ойлголт