МОНГОЛЫН АВТОНОМИТИЙН ТӨГСГӨЛ БА УЛСЫН ХУРАЛ (original) (raw)

МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖИЛ

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолын хавсралт МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО ОРШИЛ 1. "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого" нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм дэх монгол хүний хөгжлийг хангах, тус улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологи, соёл иргэншлийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ирэх арван дөрвөн жилийн бодлогыг дэлхий нийт, бүс нутгийн хөгжилтэй нягт уялдуулан цогцоор тодорхойлж байна.

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ

Редактор: Профессор А.Очнр Профессор Б.Энх гүвшин УЛААНБААТАР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр сарын 19-ний өдөр Д угаар 08 Улаанбаатар хот Монгол Улсын.түүхийг шинээр туурвин хэвлүүлэх тухай

2017_МОНГОЛ ОРНЫ ГУУРСТ УРГАМЛЫН ТАРХАЛТЫН ӨНӨӨГИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ

2017

Хураангуй Энэхүү өгүүлэлд Монгол орны гуурст ургамлын өнөөгийн тархалтын төлөв байдлыг ургамал-газарзүйн 16 тойргийн хэмжээнд задлагийг хийсэн бөгөөд хамгийн олон зүйлтэй нь Монгол Алтайн (1636 зүйл) тойрог, харин Алашаа говийн тойрогт (272 зүйл) хамгийн цөөн зүйл ургамал ургана. Ургамал-газарзүйн зөвхөн ганц тойрогт буюу нэн цөөн тархалттай 689 зүйл (22.03 хувь) байхад харин нийт 16 тойрогт тархалттай 14 зүйл (0.44 хувь) ургамал байна. Зөвхөн тухайн тойрогт тархсан төрөл зүйлийн тооны хувьд Монгол Алтайн тойрог (214 зүйл) хамгийн олон, Дундад Халхын тойрог (1 зүйл) хамгийн цөөн байна. Abstract The present distribution analysis of the vascular plants by individual 16 phytogeographical regions of Mongolia and the highest richness of known vascular plant species with 1636 species in Mongolian Altai phytogeographical region and lowest species numbers are found in Alashan Gobi region with a range of 272 species. The 689 species (22.03%) are distributed only in one and 14 species (0.44%) spreaded in all phytogeographical regions to the vascular flora of Mongolia. The highest richness local species with Mongolian Altai (214 species) and lowest species numbers in Middle Khalkha (1 species) phyto-geographical region.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 01 сарын 10 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БҮСИЙН СТАТУСЫГ ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙГЭЭР БАТАЛГААЖУУЛАХ АСУУДАЛД

2000 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусын талаар аюулгүй байдлын улстөрийн баталгаа гаргасан хамтарсан мэдэгдэл хийсэн юм. Уг мэдэгдлээр цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй, хэрэглэхээр заналхийлэхгүй бөгөөд тийм аюул занал учирвал Монгол Улсад туслах амлалт авсан. Цөмийн зэвсэгтэй таван гүрэн нэгдсэн байр суурьтайгаар нэг улс-цөмийн зэвсэггүй бүсэд аюулгүйн баталгаа өгөх үндсэн шалтгаан нь Монгол улс “Үл дэлгэрүүлэх гэрээ”-нд оролцогч, цөмийн зэвсэггүй, газар зүйн нэн онцгой байдалтай улс болохыг онцолсон байдаг . Гэвч энэхүү мэдэгдэл нь олон улсын гэрээний адил хүчин төгөлдөр мөрдөгдөх эрх зүйн үндэсгүй юм. Иймд цөмийн зэвсэггүй статусаа олон улсын эрх зүйн үндэстэй бүрэн баталгаа олж авах зорилгоор манай улс НҮБ-тай нягт хамтран ажиллаж ирсэн билээ.

МОНГОЛЫН УУГАН ТОГТМОЛ ХЭВЛЭЛИЙГ ҮҮСГЭХЭД Ж.ЦЭВЭЭНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

МУБИС-ийн НХУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор /Ph.D/, дэд профессор Хураангуй Жамсрангийн Цэвээн нь монголд үндэсний сэтгүүл зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Ууган тогтмол хэвлэл "Шинэ толь хэмээх бичиг" сониныг үүсгэн байгуулахад оюун санаа, хүч чадлаа бүрэн зориулахдаа тухайн үеийн Оросын эзэнт гүрний Бүрэн эрхэт төлөөлөгч И.Я.Коростовецийн дэмжлэг, туслалцааг бүрэн ашиглаж, санаагаа гүйцэлдүүлсэн болох нь сүүлийн үеийн баримтуудаас тодорхой харагдаж байна. Манай судлаачид Ж.Цэвээнийг үндэсний сэтгүүл зүйн үүслийг тавьсан, анхдагч гэдгийг тал бүрээс нь тодруулан гаргасан хэдий боловч тухайн үеийн нөхцөл байдал, Оросын нөлөө, Бүрэн эрхэт төлөөлөгч И.Я.Коростовецийн үүрэг оролцоо, дэмжлэг ямар байсныг төдийлөн анхаарч судлалгүй өдийг хүрсэн байна. Бид энэ удаа Ж.Цэвээн ямар үүрэгтэй оролцож, сониноо яаж гаргасан, И.Я.Коростовецийн үүрэг ямар байсныг тодорхой болгохын тул зарим баримт, мэдээллийг нягтлан, харьцуулан үзсэн болно. Түлхүүр үг: Ж.Цэвээн, И.Я.Коростовец, "Шинэ толь хэмээх бичиг" сонин, үндэсний сэтгүүл зүй, ууган тогтмол хэвлэл Монголчуудад зориулан хэвлэл гаргах санаачилга хаанаас эхтэй вэ?

МОНГОЛЫН НИЙГМИЙН ОНЦЛОГ ШИНЖИЙГ ТӨРИЙН БОДЛОГОД ХАРГАЛЗАХ НЬ

The article discusses the features of Mongolian society based on economic activities of traditional livelihoods and modern livelihoods. Traditional Mongolian animal husbandry creates mechanical solidarity and is being the factors of objective disintegration and subjective integration. On the other hand, urban Mongolians live under the conditions which are enforced by the factors of objective integration and subjective disintegration. There is being organic solidarity of the communities. These contradictory conditions suggest different public management approach for the urban and rural communities.

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БОГД ХААНЫ ТУХАЙ НОРВЕГИЙН АЯЛАГЧ ОСКАР МАМЕНЫ ТЭМДЭГЛЭЛД ӨГҮҮЛСЭН НЬ

Богд хааны ордон музейд болсон эрдэм шинжилгээний хурлын өгүүллийн эмхэтгэл, 2023

1911 оны намар, өвлийн энэ цаг үед Монголд улс төрийн томоохон үйл явдал ид өрнөж, Монгол хоёр зуу гаруй жилийн дараа Манж Чингийн эрхшээлээс гарч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулж, Бурханы шашны Богд Жавзандамба хутагтаа Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөх төрийн ёслол болж, тэрхүү гайхамшигт үйл явдлыг нүдээр үзэж, монголчуудын хувьд баярын нулимс дуслуулан угтсан түүхэн эргэлтийн гэрч нь болох хувь зохиол Оскар Маменд ногдсон байна.

МОНГОЛ МОРЬТ ОРШУУЛГЫН ХЭЛБЭРҮҮД БА ШОВХ УУЛЫН ДУРСГАЛ

Монгол морьт оршуулгын хэлбэрүүд ба Шовх уулын дурсгал, 2020

Монгол нутагт төмрийн түрүү үе, хүннү, I мянган жилийн сүүлийн хагаст холбогдох “Түрэг булш” гэгдэж ирсэн морьт оршуулгууд, дундад зууны үеийн Монголын үеийн хэд хэдэн хэлбэрийн морьт оршуулгууд илрээд байгаа билээ. 2020 онд Хэнтий аймгийн Баянмөнх сумын Шовх уулын монгол булшнаас Түрэгийн сонгодог хэлбэрийн морьт оршуулга гэгдэж ирсэн дурсгалын ижил хэрэглэгдэхүүн илэрсэн нь өмнө мэдэгдээд байсан монгол морьт оршуулгуудын гарал үүсэл, угсаа соёлын хэлхээ холбоог хөөн хэлэлцэх боломж бүрдсэн юм. Түрэгийн соёлын хүрээнд хамаатуулсаар ирсэн морьт оршуулгууд нь VI-VIII зууны хооронд засагласан Түрэгийн I, II хаант улсын үед бус ихэнх тохиолдолд хожуу үед холбогдох төлөвтэй байгаа нь түрүү монгол аймгуудын дурсгалыг ялган салгах боломж бүрдэв. Магадгүй Уйгурын үеэс монгол аймгуудын дунд дэлгэрэх болсон морьт оршуулгын соёл нь удтал хадгалагдсаар Шарын шашны суртал хүчтэй дэлгэрэх цаг хүртэл үргэлжилсэн бололтой. Шарилын морийг сэтэрлэх, лам сүм хийдэд өргөх зэрэг ХХ зууны эхэн үеийн заншилийг урьдын морийг нь хамт булах оршуулгын ёсны үлдэц гэж тайлбарлаж болно